"Гаофэнь-12" хиймэл дагуулыг хөөргөжээ

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Гаофэнь-12 хиймэл дагуулыг 2021 оны гуравдугаар сарын 31-ний орон нутгийн цагаар 06 цаг 45 минутад, Хятад улс Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн 4C зөөгч пуужинг ашиглан амжилттай хөөргөж, товлосон тойрог замд нь оруулжээ.

Гаофэнь-12 хиймэл дагуулыг  ихэвчлэн  газар нутаг, хот төлөвлөлт, замын сүлжээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ургацыг тооцоолох, гамшгаас урьдчилан сэргийлж, гамшгийг бууруулахад ашиглах аж.

Чанжэн цуврал зөөгч пуужин 364 дэх нислэгээ хийж байгаа нь энэ юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top