Уран гулгалтын ДАШТ: Беларусын тамирчнаас халдвар илэрлээ

2021 оны 03 сарын 23

Шведийн нийслэл Стокгольм хотод уран гулгалтын 110 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Энэ тэмцээний дүнгээр 2022 оны ДАШТ болон 2022 оны өвлийн олимпын эрхийн тоог тогтоох юм.

Харамсалтай нь, уран гулгалтын ДАШТ-ий анхны халдварын тохиолдол бүртгэгдлээ.

ISU холбоо болон зохион байгуулагчид нэг тамирчнаас ковидийн халдвар илэрснийг мэдэгдээд тус тамирчныг тусгаарласан, хавьтлын хүмүүсийг бүгдийг тогтоосон гэж мэдэгдлээ.
 

Харин халдвартай тамирчны нэрийг зарлахгүй гэсэн ч Tele-sport агентлагийн мэдээлснээр энэ нь Беларусын эмэгтэй тамирчин Виктория Сафонова гэнэ.


Уран гулгалтын ДАШТ дээр авах ковидийн эсрэг арга хэмжээ
 

  • Тамирчид хөөс хэмээн нэрлэж байгаа гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан байранд байрлана.
  • Үзэгчгүй явагдана. Аль болох хавьтлыг багасгаж, мөсөнд хөндлөнгийн хүмүүсийг ойртуулахгүй.
  • Тэмцээнд хамаатай бүх хүнийг онлайн бүртгэлд хамруулна.
  • Тамирчин, дасгалжуулагч, эмч, албаны хүмүүс, Зохион байгуулах хороо, сайн дурынхан, допинг шинжилгээний мэргэжилтнүүд тусгай машинаар зөвхөн зочид буудал, ордонд орох эрхтэй.
  • Хувийн харилцаа, хавьтал хориотой.
  • Буудлаас гадуур хоол захиалж болохгүй.
  • Жолооч, тогооч, мөс бэлтгэгч ажилтнуудыг тусад нь тусгаарлана.
  • Тамирчид тэмцээний турш биеийн байдлынхаа талаар өдрийн тэмдэглэл хөтөлнө.
  • Тэмдэглэлдээ тухайн өдөр хэнтэй уулзсан, хавьтсанаа бүгдийг бичнэ.
  • ДЭБМ-ын журмаар 1 метр зайд 15 минутын турш байсан хүнийг хавьтал гэж тооцно.
  • Мөсөн дээр гарахын өмнө тамирчдаас биеийн байдлын тэмдэглэлийг шалгаж үзнэ.
  • Нэг тамирчныг нэг л дасгалжуулагч дагаж гарна.
  • Бүгд 48 цагийн дотор хийсэн PCR шинжилгээний хариугаа үзүүлж байж, хил нэвтэрнэ.
  • Шведэд дахин шинжилгээ өгч, хариу гартал буудлаас гарч болохгүй.
  • Мөсөн дээр гарахын өмнө бүх тамирчдын халууныг хэмжинэ.
  • Хэрэв ковид илэрвэл тухайн тамирчныг 7 хоног тусгаарлана.
  • Тамирчдын явах тусгай коридор гаргана. Мөн салхинд гарах тусгай бүстэй.
  • Гудамжинд гарч, гүйж, дасгал хийж болохгүй.
  • Бүх сугалааг цахимаар явуулна.
  • Шагнал гардуулах ёслол дээр бүгд амны хаалттай байна. (Номер үзүүлэхээс бусад үед үргэлж)
  • Ёслол дээр тэврэлдэж, үнсэлцэх хориотой.
  • Нэгдүгээр байрны тавцан дээр зэрэгцэн зогсож, зураг авахуулж болохгүй.
  • Тамирчин өөрөө медалиа авч, хүзүүндээ зүүнэ.
  • Тоглолтын өмнө, дараа тэшүүрийн ирний нөмрөг, цэвэр усыг тусгай саванд хийнэ.
  • Талбайн борт, хашлагад хүрэх хориотой.
  • Сэтгүүлчдэд онлайнаар ярилцлага өгнө.

Уран гулгалтын ДАШТ-ий хуваарь


Тэмцээний хуваарь (Улаанбаатарын цагаар)
 

3-р сарын 24, Лхагва
 

  • 17:00 - Эмэгтэй, богино үзүүлбэр
  • 01:30 - Спортын хос, богино үзүүлбэр

3-р сарын 25, Пүрэв
 

  • 18:00 - Эрэгтэй, богино үзүүлбэр
  • 01:10 - Спортын хос, чөлөөт үзүүлбэр

3-р сарын 26, Баасан
 

  • 17:45 - Бүжгийн хос, ритм- бүжиг
  • 01:00 - Эмэгтэй, чөлөөт үзүүлбэр

3-р сарын 27, Бямба
 

  • 18:00 - Эрэгтэй, чөлөөт үзүүлбэр
  • 00:00 - Бүжгийн хос, чөлөөт үзүүлбэр

3-р сарын 28, Ням
 

  • 20:30 - Үзүүлэх тоглолт

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2021 оны 03 сарын 23

O kurwa

0  |  0
h(124.158.64.22) 2021 оны 03 сарын 23

bi enentei sex hiisen shd

0  |  0
Top