40 нас хүрсэн Ники Минажийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

2022 оны 12 сарын 08

Америкийн хамгийн алдартай эмэгтэй рэп дуучин Ники Минаж өнөөдөр 40 нас хүрлээ. Тэрээр 1982 оны 12-р сарын 8-нд  Тринидад Тобагогийн Порт-оф-Спейн хотод төржээ. Түүний жинхэнэ нэр Оника Таня Мараж.

Ингээд Ники Минажийн амьдралын дүрмийг танилцуулья.
 

 

“Би алдарт гарахыг үргэлж хүсдэг байсан. Харин алдартай болчихоод нэр хүнд гэдэг чиний ухаан, авьяас, чадварын хэмжүүр биш юм байна гэж ойлгосон”

“Надаас сайхан гичий хаана ч байхгүй”

“Битгий асуулт тавь, зүгээр л итгэ”

 “Хэрэв та өөртөө бага ч гэсэн итгэлтэй байгаад ямар нэг юм хийхээр зориглосон бол маш сайн байна”

“Өнөөдөр бүтэн өдөр бороо ороосой гэж би хүсэж байна”

 

 

“Амьдрал бол шагнал гэдэгт би итгэдэг. Гэхдээ амьдарч байна гэдэг чинь чамайг амьд байна гэсэн үг биш шүү” ”

“Миний зураг болгон тачаангуй, гадуур гарахад хүн болгон намайг л хардаг”

 “Амжилт олоход нь тусалсан хүмүүсээс минь нэг нь ч надад баярлалаа гэж хэлээгүй”

“Амьдрал гэдэг миний хувьд мөнгө, алдар нэр биш. Хамгийн гол нь өөрийнхөөрөө амьдрах нь чухал”

 

 

“Би багадаа Бурханаас намайг алдартай болгож өгөөч гэж гуйдаг байлаа. Алдартай болж байж л би ээждээ байр худалдан авч өгч чадах байсан”

“Та нар рэп дуучны юу хийхийг хэзээ ч тааж чадахгүй. Би үргэлж та нараас 10 алхам урд байх болно”

“Хүмүүжил гэдэг амжилт олох үндэс юм”

“Интернетэд орсон хүн бүр миний өгзгийг гүүглээр хайдаг”

“Би эхлээд олон түмэнд таалагдах дуу хийхийг боддог байлаа. Харин одоо надад өөрийн фэнүүд байна. Тэдэндээ л зориулж дуу бичдэг”

 “Рэпээр би нийгэмтэй харилцдаг. Хэрэв танд таалагдахгүй байгаа бол битгий сонс”

“Надад тушаал заавар хэрэггүй. Татгалздаггүй ганц зүйл маань дэмжлэг”

 “Би өмнө нь хүмүүст итгэж, сонсдог байлаа. Гэвч маш их алдаа гаргасан. Одоо би өөрийн зөн совиндоо л итгэдэг”

“Мөрөөдлөө биелүүлэх гэж хөөцөлдсөн хүмүүсийн ихэнх нь хайртай, дотно хүмүүсээ орхихоос өөр аргагүй болдог”

 “Эмэгтэй хүн уян зөөлөн ч хүчтэй байх ёстой”

“Хэт их ажиллаад жинхэнэ амьдрал гэж юу болохыг мартахаасаа эмээдэг”

“Хүнд хөдөлмөр хэзээ нэгэн цагт үр дүнгээ өгнө. Бүү залхуур”

 

 

“Гоо үзэсгэлэн аз жаргал авчирч магадгүй юм. Гэхдээ аз жаргал үргэлж гоо үзэсгэлэн авчирдаг гэдгийг санаарай”

“Намайг үзэн ядагчдаа, Би та нарын дайсан биш. Би та нарын Баатар. Намайг энд байгаад чи уурлах биш, баярлах ёстой”

“Би үг үсэг биш, шугам ч биш. Намайг тодорхойлох боломжгүй”

“Өөртөө итгэлгүй хүн л бусдыг доромжлон гутаадаг”

“Өөртөө дургүй, үзэн ядагчдыг хүндэлцгээ. Тэд л чамайг өөрсдөөс нь илүү гэдгийг хамгийн сайн мэдэрдэг”

“Ардаа яваа хүмүүсийг хараад л хэр урагшилснаа ойлгох үе байдаг”

“Бусдыг муулж, үзэн яддаг хүмүүс ихэнх нь азгүй амьтад байдаг”

“Бүх юмыг үгүйсгэдэг сөрөг хүмүүс хаана ч бий”

 

 

“Нулимстай инээмсэглэл шиг үзэсгэлэнтэй сайхан зүйл үгүй”

“Тэд миний нулимс, айдсыг хэзээ ч харахгүй. Би сэтгэл хөдлөлөө дотроо барьж чаддагаараа бахархдаг”

“Өөртөө итгэлтэй, агуу гэдгээ мэдэрдэг хүний сэтгэлд үзэн ядах сэтгэл төрдөггүй”

“Хүмүүсийг яаж айлгахаа мэдэхийг хүсэж байна уу? Амжилт ол. Чамайг байрандаа суун, дээш ахиагүй байхад бүгд л хайрлана. Харин амжилт олоод эхлэхэд бүгд айна”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top