Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ээс 17:00 цагийн мэдээллийг өглөө (2020.11.19).
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймагт үүссэн голомтод 53 хүнээс шинжилгээ авахад 13 хүнээс халдвар илэрч, тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 41 боллоо. Улсын хэмжээнд бүртгэгдсэн дотоодын халдварын нийт тохиолдол 85 болж байна. Монгол Улсад коронавирусний батлагдсан нийт тохиолдол 518 болж байна. Өнөөдрийн 11:00 цагаас хойш 6 иргэн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжсэн. Нийт эдгэрсэн хүний тоо 335 боллоо. 11:00 цагаас хойш эмчилгээнд 13 хүн нэмэгдэж, нийт эмчлүүлэгсдийн тоо 176 боллоо" гэв.
2020.11.19-ний 17.00 цагийн байдлаарх дотоодын халдварын нөхцөл байдал
2020.11.19-ний 11.00 цагийн байдлаарх халдварын тоог сануулъя.