СЭЛЭНГЭ I 19 хүний түргэвчилсэн тестийн хариу ЭЕРЭГ гарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17


Сэлэнгэ аймагт түргэвчилсэн тестээр шинжилгээ авсан 19 хүний хариу эерэг гарсан талаао ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Албан ёсны хариу PCR шинжилгээгээр гарна. Халдвар дамжих эх уурхайг олохын тулд хавьтлуудыг олох ёстой. Ойрын болон хоёрдогч хавьтлуудын тоо нэмэгдэж байгаа. Гэхдээ бид таамаглалаа баталгаажуулж байж олон нийтэд мэдээлнэ гэв. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сэлэнгийн тохиолдол 4 хэвээр байгаа. Сэлэнгэ аймагт эхлээд нэг гэр бүлийн гурван хүн өвчилсөн. Гурвуулаа ХӨСҮТ-д ирж тусгаарлагдсан. Дараа нь өөр нэг хүн тус аймагт коронавирусийн халдвараар өвчилсөн. Сэлэнгэ аймагт тухайн хүний ойрын болон холын хавьтлуудыг түүж, тандалтын зорилгоор сорьцыг цуглуулж байгаа. 19 хүний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан сорьцыг PCR-аар заавал баталгаажуулна" гэлээ. 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 434 тохиолдол албан ёсоор батлагдсанаас 328 нь эдгэрээд байна. Гэрийн ажиглалтад 12, сувиллын ажиглалтад 16 иргэн байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Одоогоор хоёр хүний биеийн байдал хүнд байгаа. Нэг нь Сэлэнгэ аймгаас ирсэн өвчтөн. Өвчтөний сэтгэл санааны байдал бол тогтвортой байгаа гэлээ. Сэлэнгэ аймагт хоёр хэсэгт үргэлжилсэн тандалт хийж байна. 


СЭЛЭНГЭ АЙМАГ (ШИНЭ ГОЛОМТ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА) - 4
 

  • Эхний тохиолдол аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн 70 настай эмэгтэйд 2020.11.12-нд илрэв. 
  • 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг бэр халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
  • 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг ач хүүгээс нь халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 11 настай хүүгээс халдвар илэрснийг 2020.11.16-нд зарлав. (70 настай эмэгтэй эмнэлгээр үйлчлүүлсэн)
     

Дотоодод тархсан халдварын НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ (2020.11.17)

 

Top