Сэлэнгэ аймгийн онцгой комисс өнөөдөр /2020.11.15/ мэдээлэл хийлээ. Тус аймагт коронавирусний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэн талаар аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээлэв.
Тодруулбал, "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ОХУ-ын нэг, Монгол Улсын нэг жолоочоос сэжигтэй тохиолдол илэрсэн ба жолооч нарыг Улаанбаатар руу авчирч, ХӨСҮТ-д шилжүүлээд байна.
Үүнээс гадна Х гэх иргэнээс сэжигтэй тохиолдол илэрсэн тул түүний сорьцийг нийслэл рүү нарийн шинжилгээ хийлгэхээр явуулжээ. Иргэн Х нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 70 настай иргэн Ц-тэй ойрын хавьтал мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11:00 цагт хийсэн мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу!