
Үндэсний түүх, шашин соёлын хөгжлийг илтгэх 54 метр өндөр Их Майдар бурханыг, Зарлиг увидасын суварган байгууламжийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөрийн аманд бүтээн босгож байна.
2019 онд 54 метр Майдар бурханы бие лагшинг бүтээх ажил дууссан аж. Энэ онд суварган байгууламжийн суурийн ажлыг гүйцээсэн бөгөөд, гадна карказны ажлыг гүйцэтгэх ажил ид явагдаж байгаа юм байна.
Ирэх 2021 онд бурханыг өнгөлж алтдах мөн сүншиглэж, мэлмийг нь нээхээр төлөвлөж буй аж.



Сэтгэгдэл ( 1 )
суурийг нь сайн л хийсэн байх даа бурхан минь манайхан чунахаар зүйл хийж мэднэ шүү