
Өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдрийн 23:10 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны орцонд гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 23:18 цагт очиход иргэн Х-ийн гурван өрөө орон сууцны 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг, 30 минут ажиллан унтраажээ.
Гал түймрийн улмаас гарсан угаарт 48 настай, эрэгтэй Х угаартсан болзошгүй байдалтай нас баржээ. Цогцсыг дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )