“Дунд гол” спорт клубын залуус Сэлбэ голын эрэг дагуух газрыг тохижуулах санаачлага гаргаад байна. Тэд Сэлбэ гол дагуу 12 км дугуйн зам, 12 км гүйлтийн зам, 12 км явган хүний зам, 58 га газарт ногоон байгууламж, 70 мянган мод тарихаар төлөвлөжээ.
Дугуйн замтай болсноор түгжрэл бага ч гэсэн буурахад нөлөөлнө гэж “Дунд гол” клуын залуус үзэж байгаа аж. Мөн Сэлбэ гол дагуу амьдардаг БГД-ийн 1,3,4 дүгээр хороо, СБД-ийн 1,2,3,5 дугаар хороо, БЗД-ийн 25,26 дугаар хороо, ХУД-ийн 1,2,3,15 дугаар хорооны оршин суугчдын амьдрах орчин нөхцөл ч сайжирна гэлээ.
Өнгөрсөн хугацаанд Сэлбийг тохижуулах олон ажил хийгдсэн ч тэр нь амжилт олоогүй талаар тус клубын залуус шүүмжилсэн юм. Иймд Сэлбийг тохижуулах санаачлагад нэгдэхийг уриалж байгаа аж.


Сэтгэгдэл ( 3 )
Дэмжнээ
sayhan l 1980 ond gol bol us ihtei yg odoogiin tuul gol shig l baisan ch dee. svvliin ved tataraad bna..
1921 онд ямар сайхан их устай ямар гоё гүүртэй байгаа вэ. Одоо харин юу ч биш болчихсон байна. Бид хөгжөөд байна уу ухраад байна уу?