Хүүхэд харах үйлчилгээний төлбөрийг 90-150 мянган төгрөгт багтаана

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Хүүхэд харах үйлчилгээний төвүүд маргаашнаас  /2020.09.15/  үйл ажиллаагаагаа эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2020.09.14/  Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ хичээлийн жилд улсын төсвийн тодотголоор хүүхэд харах үйлчилгээнд зориулан хоёр тэрбум төгрөг суулгасан. Тэгвэл энэ мөнгөөр он дуустал 3000 хүүхэд үйлчилгээнд хамрагдах ба улсын хэмжээнд 160 орчим хүүхэд харах төв үйл ажиллагаа явуулах аж.

Энэ жилийн хувьд COVID-19 цар тахалтай холбогдуулан хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулаагүй. Үүнээс үүдэн улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй 2-3 насны 77000 хүүхэд байгаа юм. Тэднийг энэ үйлчилгээнд хамруулах боломжтой боллоо.

Нэг хүүхэд харагч тав хүртэлх хүүхэд, гурван хүүхэд харагч 30 хүртэлх хүүхэд харах боломжтой ба нэг хүүхдэд 2,5 кв метр зай, талбай ноогдох стандарт тогтоожээ.

Хүүхэд харах үйлчилгээнд нэг хүүхдийн хувьсах зардал улсын цэцэрлэгтэй адил 136 мянган төгрөг байдаг. Харин эцэг эхчүүд хүүхэд харах үйлчилгээний байгууллагад сард  90-150 мянган төгрөг төлнө. Хэрэв илүү зардал нэхэмжилсэн тохиолдолд  БШУЯ, Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбоонд хандах боломжтой.

Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооны тэргүүн С.Шүрэн-Эрдэнэ:

“Хүүхэд харагч нь бүрэн дундаад дээш боловсролтой, хүүхэдтэй харьцах эв дүйтэй, хүүхэд харах үйлчилгээний сургалтанд хамрагдсан, 18-65 насны бие махбодь, сэтгэл санааны хувьд эрүүл, Монгол улсын иргэн байх ёстой. Манай байгууллагын хувьд 1100 орчим хүүхэд харагчтай. Үүнээс 80 хувь нь дээд боловсролтой.”

Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат:

“2 тэрбум төгрөгийг хүмүүс их хэмжээний мөнгө, үүний оронд цэцэрлэг барих хэрэгтэй гэж ярьж байсан. Энэ мөнгө 100 ортой нэг л цэцэрлэг барих мөнгө. Тэгэхээр 2 тэрбум төгрөгөөр 3000 хүүхдийг хамруулах үйлчилгээний төв ажиллуулах уу, 100 ортой нэг цэцэрлэг барих уу гэдгийг бодох хэрэгтэй”

Б.ХОНГОРЗУЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top