ЭСЯ: Гэрээний хугацаа нь дууссан ажилтнуудын АНХААРАЛД

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09


БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас тус улсад хөдөлмөрийн гэрээ (E-9 ангиллын виз бүхий)-ээр ажиллан 3 жилийн болон 4 жил 10 сарын хугацаа нь дуусч буй хэдий ч коронавируст халдварын тархалтын улмаас улс орнуудын хил хаагдах, нислэг зогсох зэрэг шалтгаанаар нутаг буцаж чадахгүй байгаа гадаад ажилчдад хөдөө аж ахуйн салбарт ажиллах “Улирлын ажилтан”-аар бүртгүүлэн, дахин гурван  сар ажиллах боломж олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Дээрх шаардлагыг хангаж буй иргэд онлайн хэлбэрээр эсвэл өөрт ойр байрлалтай хөдөлмөрийн төвд 2020 оны  есдүгээр сарын 7-ны өдрөөс өмнө очин бүртгүүлэх боломжтой байсан бол энэхүү хугацааг сунгаж, 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бүртгүүлэх боломжтой болсон байна.

Мөн гэрээний хугацаа нь 2020 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 2020 оны есдүгээр сарын 30-ны хооронд дуусч буй иргэд хамрагдах боломжтой болж өөрчлөгджээ.

Энэ удаагийн “Улирлын ажилтан”-ын бүртгэлд хамрагдсанаар нутаг буцсаны дараа ажлын санал эхэнд авах,  солонгос хэлний шалгалтад 10 оноо нэмж авах давуу талтай юм.

Иймд гэрээний хугацаа дууссан, нутаг буцаж чадахгүй байгаа иргэд улирлын ажилтанд бүртгүүлнэ үү.

ㅇ (Хүсэлт гаргах хугацаа) 2020 оны есдүгээр сарын 30 хүртэл


ㅇ (Хүсэлт гаргах арга) Улирлын чанартай түр ажилд авах орон нутаг болон хүний тоог хянаж үзээд доор заасан аргын аль нэгээр хүсэлтээ гаргана.


EPS home page (www.eps.go.kr)-д бүртгүүлж улирлын чанартай ажил хийх хүсэлтээ оруулаад, харъяа хөдөлмөрийн төвд биеэр очиж (гадаад иргэний үнэмлэхээ авч очих) эсвэл факс, имэйлийн аль нэгээр улирлын чанартай түр ажил хийх хүсэлт өргөдлөө явуулна. 

Ажиллах хүсэлтэй 1-3 газар, ажиллах хугацааг бичнэ.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(66.181.191.190) 2025 оны 03 сарын 13

хараагаад байдаг солонгосчууд чинь хүүк жонхуу 2 оос дээр байна даа

1  |  0
Top