Их, дээд сургуулийн оюутнуудын хичээл 10 дугаар сарын 5-наас эхэлнэ. Тиймээс оюутнуудад нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картыг шинээр олгох, сунгах ажлыг зохион байгуулж эхэлжээ.
2020-2021 оны хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картыг хэрхэн авах тухай мэдээллийг хүргэж байна.
ОЮУТНУУДАД АВТОБУСНЫ КАРТЫГ ШИНЭЭР ОЛГОХ
Шинэ оюутнуудад нийтийн тээврийн цахим картыг шинээр олгоно. Их, дээд сургуулиуд шинэ картын захиалгыг 2020 оны есдүгээр сарын 1-11-ний хооронд оюутнуудаасаа авч байна. Картны төлбөр 3,600 төгрөгийг УБСК-ын Худалдаа Хөгжлийн банкны 475014869 дансанд тушаана.
Захиалгын дагуу есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд картыг олгож эхэлнэ.
ХУУЧИН КАРТЫГ СУНГАХ
2019-2020 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан оюутнууд сунгуулан ашиглана.
Картаа сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Хэрэв картаа гээсэн, гэмтээсэн тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж, картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт хураалгана.
Картын эрх сунгалтын хураамж 1,000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 475016875 тоот дансанд тушаана.
Сургуулийн захиргаа картын эрхээ сунгуулах оюутнуудын баримт бичгийг хүлээн авна.
Нэмэлт мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын 70113032 утсанд хандан авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )