10 настай Н.Содбилэг хүү номныхоо орлогоос 500 мянган төгрөг хандивлалаа

2020 оны 09 сарын 04

Наранбаатарын Содбилэг БЗД-ийн “Төгс дэлгэрэх” ЕБС-ийн 5в ангид сурдаг. Тэрээр цахим хичээлийнхээ хажуугаар чөлөөт цагаараа хүүхэд, багачуудад зориулан үлгэрийн ном бичиж эхэлжээ.

 Өөрийн зохиосон үлгэрээ “Ухаант мэргэн” нэртэйгээр цувралаар хэвлүүлэн “Аз хур”, “Мир” номын дэлгүүрүүдэд худалдаалсан байна.

Тэрбээр өнөөдөр номныхоо орлогоос Улсын Онцгой комисст 500 000 төгрөгийг аавын хамт ирж гардууллаа.

Н.Содбилэг хүүгийн зохиосон “Ухаант мэргэн” ном нь 5 боть бөгөөд хоёр нь үлгэрийн, гурав нь комик хэлбэрээр бүтээгдсэн. Үлгэрийн ном нь 9900, комик ном нь 5500 төгрөгөөр худалдаалагддаг гэдгээ энэ үеэр танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.47) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЫН БАЯЧУУД ГАР САРВАЙХГҮЙ БАЙХАД БАГАЧУУД НЬ ХАМАГ БАЙДГАА ӨГӨӨД БАЙХ ЮМАА. САЙХАН СЭТГЭЛТЭЙ САЙН ХҮҮ БАЙНА. ТЭРБУМТАН БОЛООРОЙ.

2  |  0
зочин (202.9.46.47) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЫН БАЯЧУУД ГАР САРВАЙХГҮЙ БАЙХАД БАГАЧУУД НЬ ХАМАГ БАЙДГАА ӨГӨӨД БАЙХ ЮМАА. САЙХАН СЭТГЭЛТЭЙ САЙН ХҮҮ БАЙНА. ТЭРБУМТАН БОЛООРОЙ.

1  |  0
Иргэн(202.179.21.192) 2025 оны 03 сарын 13

Ичээчээ та нар.

2  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

icheech ta nar

2  |  0
Z(202.9.46.159) 2025 оны 03 сарын 13

t1 lel

1  |  0
Top