Улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 68 тусгаарлан ажиглах байруудад нийт 4186 иргэн байна .Тэдгээрийн 3459 нь Монгол Улсын иргэд бол гадаад улсын 84 иргэн байна. Мөн Засгийн газрын шийдвэрээр татан авсан гадаад улсын ажиллах хүчний 643 хүн байгаа юм.
Үүнд, Улаанбаатар хотод 3459, Орон нутагт 595, Дархан-Уул аймагт 2, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 119, Өмнөговь аймагт 288, Төв аймагт 173, Увс аймагт 4, Хөвсгөл аймагт 4 иргэн байна.
Тусгаарлалтын аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )
Наад нөхдүүдэд хатуу хяналт тавиачээ Монгол хүн гэмт хэрэг хийгээгүй эх орондоо эргэж ирсэн төлсөн мөнгөнд аятайхан байрлуулж чанартай хоолоор үйлчлэх ёстой мөнгөө төлж ирчихээд мөнгөө төлж байрлаж мөнгөө төлж хооллож байхад нохойн угаадас шиг заваан хоол заваан байранд байх ёсгүй тийм сэтгэлээр хандсан бүх хүнд хатуу хариуцлага тооц. Төр хүний мөнгө авчихаад чанартай үйлчилгээ үзүүлж хуулиа мөрдөн тусгаарлалтанд байгаа хүмүүсийг асрах үүрэгтэй