Зайсангийн KFC-гийн урд замыг наймдугаар сарын эхээр хааж, шугам засварын ажил эхэлсэн билээ. Энэ хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд харьяалагдах бөгөөд дулааны шугам сүлжээ нэвтрэх, сувагт оруулах ажил хийгдэж байгаа аж. Нийт 480 метр газарт хонгилын системээр цэвэр усны 219 диаметртэй хос шугам, 325м дулааны хос шугам тавихаар төлөвлөжээ. Ингэснээр Хан-Уул дүүргийн Зайсан орчим цэвэр усны төвийн системд холбогдох юм. Гэтэл сар дамжин сунжирсан ажил одоо хүртэл дуусаагүй байна.
Шугам засахын тулд KFC-гийн урдах хоёр талын урсгалыг хаасан тул Зайсан чиглэлд зорчигсод зам дээр хонох дөхөж байна. Жишээ нь, өглөөний 07.30 цагт Зайсангийн эцсийн буудлаас хөдөлсөн авто машин 08.00 цагт нэг км хүрэхгүй зам туулж байхад бухимдахгүй гээд ч яах билээ.
Тэндхийн оршин суугчдын хэлж буйгаар шугам засварын ажилчид 18:00 цаг гэхэд ажлаа тараад явчихдаг сурагтай. Түгжрэлийн сард засвар эхлүүлж, зам хаачихаад хоёр ээлжээр ажиллаж болдоггүй юм байх даа гэх мэт саналууд сошиалаар дүүрэн байна.
Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд шугам засвар, урсгал засвар хийх нь зөв ч сургууль, цэцэрлэг эхэлсэн ачааллын үетэй давхцуулж байгаа нь туйлын тохиромжгүй мэт. Нийслэл хот баяр наадмын үеэр эл хуль болдог. Энэ үеийг ашиглаж зам, шугам засварын ажлаа амжуулах нь хаана хаанаа л стресс багатай баймаар юм. Заавал сургууль, цэцэрлэг эхлэх үетэй давхцуулж засвар шинэчлэлээ эхлүүлдэг энэ уламжлалаа хэзээ халах вэ, дарга нар аа.

Сэтгэгдэл ( 2 )
Ажилд маш муу л даа.ажилын цагаар зүгээр л тамхи татаад яриад зогсоод байна.үг хэлэхлээр эргээд барьж идэх шахна.тэгээд өнгөөрөө
Одоо яая гэхэв дээ. Өөрсдөө дархан цаазат Богд уулын энгэр бэлээр шавсан улсууд үйлээ эдлээд байж л байхаас