Радиотелеграфчидын мэргэжил дээшлүүлэх гурав дахь удаагийн сургалтыг Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн тус ангийн сургалтын албанаас амжилттай зохион байгуулан явуулж байна.
Энэ удаагийн сургалтад нийт найман цэргийн алба хаагч хамрагдах ба радиотелеграфчидын радио солилцоо хийх журам, кодын товчлол ашиглан холбоонд орох, радио холбооны сахилга бат, аппаратын журнал хөтлөх журам, сонсголын телеграфын горимын үсэг болон радио мэдээг хүлээн авах, нэвтрүүлэх зэрэг сэдвийн хүрээнд сургалт явагдана.
Сургалтын төгсгөлд Монголын радио спортын төвөөс явуулдаг мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг өгч радио спортын мэргэжлийн зэрэгтэй төгсөх боломжтой юм.


Сэтгэгдэл ( 0 )