Улаанбаатарт БОРООТОЙ, САЛХИТАЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 30

Өнөөдөр  20.00 ц­аг хүртэл  цаг агаарын нөхцөл байдал ямар байхыг хүргэе.

Улаанбаатарт  үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч өдөртөө 16-18 градус дулаан байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top