Амралтын өдөр ТЭГШ, СОНДГОЙГООР хязгаарлан, хөдөлгөөнд оролцуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор нийслэлийн автозамын ачаалал ихэссэн. Иймд амралтын өдрүүдэд автомашины улсын сүүлийн сүүлийн орноор хязгаарлан, хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. 

Ингэснээр улсын дугаар нь тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол наймдугаар сарын 29-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 30-ны ням гарагт сондгой тоогоор төгссөн буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох юм. 
 

Эх сурвалж: Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top