Өвөө, эмээгийнхээ дансыг цахимд холбож өгье

2020 оны 08 сарын 27

Өвөө эмээ, ахмад настныхаа дансыг цахимд холбож өгье! Та яг одоо Нийгмийн халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -д цахимаар дансаа бүртгүүлээрэй. Ингэснээр “Насны хишиг”-ийн тэтгэмжээ банканд дугаарлахгүй шууд данс руугаа авах боломжтой.

2017 оноос 65 ба түүнээс дээш насны ахмад настнуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчинг бүрдүүлж жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог болсон. Тус тэтгэмжид 2018 онд 131.3 мянга, 2019 онд 138.4 мянган ахмадууд хамрагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top