МИАТ ихэр охидыг эх барьсан эмч нарт ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ бэлэглэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

МИАТ компанийн "Боинг 767-300 агаарын хөлөгт 2020 оны долоодугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охин мэндэлсэн баярт үйл явдал болсон билээ.

Энэ үeэр мэргэжлийн ур чадвар гарган, эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж, эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувиллын эмч Д.Мөнхсаруул, Улсын II эмнэлгийн хүүхдийн эмч Д.Отгончимэг, "Номун" эмнэлгийн хүүхдийн эмч П.Сугармаа, ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжын тасгийн эрхлэгч Б.Батсүх, эх баригч Ё.Даваа нарт МИАТ компанийн зүгээс талархал илэрхийлж, тэнгэрт мэндэлсэн ихэр охидыг эх барьсан эмч нарт компанийн нислэг үйлддэг чиглэлд нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичиг болон бэлэг дурсгалын зүйлс гардуулж, талархал илэрхийлжээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Талархал(192.82.74.166) 2025 оны 03 сарын 13

Та бүхэндээ баярлалаа

1  |  0
kty(103.10.23.8) 2025 оны 03 сарын 13

Тийм байлгүй дээ... зөв шийдвэр байна.....

1  |  0
Баярт мэдэн(192.82.71.70) 2025 оны 03 сарын 13

Эмч, эмнэлгийн ажилчиддаа талархал илэрхийлье, Отгоо эгчдээ амжилт хүсье, үнэхээр чадварлаг эмч шүү

1  |  0
Зочин(66.181.190.92) 2025 оны 03 сарын 13

Сайхан мэдээ байна,бүгдэнд баяр хүргэе.

2  |  0
Top