Дарь-Эхийн гудамжны авто замыг ирэх сарын 11-нийг хүртэл хаана

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 27

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд уг замыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Эхний ээлжинд "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас 08 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулж байна.

Иймээс тус орчинд амьдардаг ард иргэд гудамж дундуурх, доорх зурган дээрх замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top