Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч аймгаас орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон. Тэгвэл аймгийн онцгой комисс дөнгөж сая /2020.07.26/ 13:30 цагт дахин хуралдаж хөл хориог хэсэгчлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна.
Өчигдөр буюу 7-р сарын 25-ны өдөр Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэж шуурхай арга хэмжээ авч ажилласан билээ. Урьд шөнө Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч өглөө 07 цагт шинжилгээ хийснээр хариу сөрөг гарсан байна. Эрүүл мэндийн сайдын А/160 тоот тушаалын 12.2.3-т "Дараах тохиолдолд булчирхайн хэлбэрийн үeд хөл хориог үргэлжлэх хугацааг богиносгож болно" гэж заажээ. Иймд:
Завхан аймгийн удирдлагууд дээрх гурван арга хэмжээг авсан тул Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалыг үндэслэн Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
Оношийг эцэслэн тогтоох үйл ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Ийм эрсдэлтэй овчин гараад байхад тарвагны мах идэхгуй байж юолдоггу й юм байхдаа манайхан арай л дэндуу хэнэггуй юмаа