Урт цагааныг нурааж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 23

С.Амарсайхан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа буюу энэ оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Урт цагааныг нураах шийдвэр гаргасан байдаг. Уг шийдвэрийг Урт цагааны түрээслэгчид эсэргүүцсэн. Гэвч уг барилга 1958 оноос хойш нэг ч удаа завсар хийж байгаагүй, хүний амь насанд эрсдэлтэй барилгын жагсаалтад багтсан тул өчигдөр оройноос /2020.07.22/ эхлэн бие тамирын заалны хэсгээс нурааж эхэлсэн байна. 

Сануулахад, Тус барилга нь анх 1958 онд Хоршоологчдын холбооны хөрөнгөөр баригдаж “Үйлчилгээний артель” нэртэйгээр ашиглалтад орж байсан. 2003 онд Дэд бүтцийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 117/232 дугаар тушаал, захирамжийн дагуу Урт цагаан үйлчилгээний төвийг Жуулчны гудамжны шаардлагад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулж байжээ.

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр болох Урт цагааны барилга нь 1958 онд анх баригдсанаасаа хойш ганц ч удаа засвар хийгдэж байгаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top