ГХЯ: Нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нээлттэй болгоно

2020 оны 07 сарын 22
Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож, хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр 2020 оны 7 дугаар сарын 22-ны өнөөдрийн байдлаар 14,367 иргэнийг татан аваад байна.
 
Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгох чиглэлийг УОК-ын даргаас өгсөнтэй холбоотойгоор хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад хандан нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг олон нийтэд ил тод болгох чиглэлийг Гадаад харилцааны яамнаас нийт Элчин сайдын яам, Ерөнхий консулын газартаа өглөө.
 
Нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн овог, нэр, өргөдөл анх гаргасан огноогоор нь эрэмбэлэн жагсааж, олон нийтэд нээлттэй болгосноор тусгай үүргийн нислэгт хэзээ хамрагдаж, эх орондоо буцах боломжтой талаарх мэдээллийг нээлттэй авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар гадаадын 55 улсаас 10614 иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.71.71) 2025 оны 03 сарын 13

awah husel alga bnga zorchil gargana

1  |  0
Sonin bn(202.55.188.46) 2025 оны 03 сарын 13

Harin ch yum hiitsgeej bga himuusee ingej gutgej gomdooj bolohgui de .hurelsuh sain ajillaj bga .muuhai bn .

1  |  0
Заагч(202.179.31.252) 2025 оны 03 сарын 13

Битгий хуц хар корона хужаа хог хаягдал минь та нараас болж дэлхий сүйрлээ.Хилээ нээх үгүйгээ чам мэт гамин луухаанаар заалгаж харагдаач.Өмхий шавар хэрмэндээ коронагаа тэврээд мажий хар хужаа ацаа.

1  |  0
Zochin(37.164.76.174) 2025 оны 03 сарын 13

Yuuu beee mongolchuddaa hilee neegecheee naad tusgai vvrgeer chin mud ybahgvi yum bn le sh dee ybah hvseltee uguud 5 sar bolj bn

1  |  0
Top