ОБЕГ-ын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

2020 оны 07 сарын 18

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга,  дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан “Ажлын хэсэг” Төв аймагт ажиллаж байна.  

Ажлын хэсэгт ОБЕГ,МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд багтаж, цартахалаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор аймгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулж байгаа юм.

Мөн цартахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлыг шалган, аймгийн шуурхай штабаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаатай танилцан, заавар зөвлөмж өгөн ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top