Соёлын яам 78 албан хаагчийн орон тоотой ажиллана

2020 оны 07 сарын 17

Засгийн газрын өчигдрийн /2020.07.16/ хуралдаанаар Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна.

Соёлын яамыг Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ дотоод аудитын гэх 7 газартай, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахмад(202.9.46.161) 2020 оны 10 сарын 12

Соёлын яамны соёл гэгэрэл, соёл өвийн газар хоёрыг нэгтгэсэн бол илүү оновчтой байх байлаа. Учир нь музей, түүх соёлын дурсгал, номын сан, соёлын өв тээгчид зэрэг нь бүгд өвдөө ч хамаарна, гэгээрэлдээ ч хамаарна. Музейг үзмэрээс нь, номын санг ном,фондоос нь, соёлын биет бус өвийг соёлын төвөөс нь салгачихаар юу болох бол???

1  |  0
Top