Амралтын өдрүүдэд Төв, Говьсүмбэр аймагт үер бууж, хүний амь нас эндсэн билээ. Мөн авто зам, төмөр замын хэсэг газар эвдэрч сүйдсэн байна. Энэ талаар Зам тээврийн яамны газрын дарга М.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Авто зам, төмөр замын хэсэгт гэмтэл гарсан. Тухайлбал, Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Чойр, Улаанбаатар-Өндөрхааны чиглэлд авто тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Зам тээврийн салбарынхан шөнөжин ажиллаж, дээрх авто замыг хугацаанаас нь өмнө нээлээ. Одоогоор ажлын хэсгүүд үерт автсан замын гэмтлийг тодорхойлон ажиллаж байна. Төмөр замын хэд хэдэн газарт эвдрэл гарсан. Зургаан хэсгийн 2,8 км замд гэмтэл гарсан тул 400 гаруй хүн ажиллаж байна. Энэ эрч хүчээрээ ажиллах юм бол маргааш орой төмөр замын үйл ажиллагааг сэргээх боломжтой" гэлээ.
Эвдэрч гэмтсэн замуудыг тодорхойлох, засахад орон нутгийн АЗЗА-ныхан шуурхай ажиллаж байна. Тодруулбал,

Сэтгэгдэл ( 2 )
р 65 зам тамрөөр
zurgiig ni harsan dendyy huuchirsan zamuud baina, torgoogood zassan ner zyylgui byr sain zasaj shinechleh heregtei l haragdaj baina shyydee