Үерийн улмаас хоёр иргэн амь насаа алджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Амралтын өдрүүдэд Төв, Говьсүмбэр аймагт үер бууж, хүний амь нас эндсэн билээ. Энэ талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас хурандаа Л.Тамир мэдээлэл өглөө.
 

  • Өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдөр Төв, Говьсүмбэр аймагт түр зуурын усархаг аадар бороо орж, 6067 мал хорогдож, 409 өрх, 53 хашаа, 10 гаруй авто машин үерт автсан байна.
     
  • Төв аймгийн Сэргэлэн суманд хоёр иргэн амь насаа алдсан. Дээрх хоёр иргэн малдаа явж байгаад үерт өртсөн.
     
  • Зуун мод суманд үерт усанд автсан байрны 600 метр куб усыг соруулсан. Тус сумын гурван дэд станц усанд автсан тул 400 өрх тоггүй болсон байна. Ингээд хоёр станцыг нь хэвийн үйл ажиллагаатай болгосон, нэгийг нь засч байна.
     
  • Төв аймгийн Баян суманд 18 настай иргэн малдаа яваад сураггүй болсон. Эрэн хайх аврах ажиллагаа явагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top