Нурангид дарагдсан гурван иргэний хоёрыг нь эмнэлэгт хүргэж, нэгийг нь гаргаж авахаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.06.15/ 09:00 цагийн үед барилга нурж хүн дарууллаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа, онцгойгийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж байна.

Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуугийн барилгыг нураах явцад гурван хүн дарагдсан бөгөөд хуучин барилгыг нураах явцад гол хана нурсны улмаас уг осол болжээ. Дарагдсан иргэдийн хоёрыг нь аварсан, нэг хүнийг аврах ажил хийгдэж байна. Одоогоор нурангаас гаргаж авсан хоёр иргэнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top