Гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

ХУД-ийн 11 дүгээр хороо “Номун” хотхоны ойролцоо шинээр баригдаж байгаа барилгад гал гарсан дуудлага 18:04 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top