
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Номун велла" хотхоны хажууханд шинээр баригдаж буй барилгад гал гарчээ. Анхны дуудлага 18:15 цагт онцгой байдлын албанд ирсэн ирсэн байна. Дуудлагын дагуу гал унтраах, аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Галын улмаас "Номун велла" хотхоны өргөтгөл галд өртжээ.
Гал гарсан барилгын ойролцоох оршин суугч "Гал гарсан барилгын зүүн талын дээвэр дээрээс гагнуурын оч үсэрч барилга шатсан байж магадгүй" гэх таамгийг хэлж байсан юм.
Галын нөхцөл байдлын талаарх лайвыг Бат-Өлзий Энхбаяр фэйсбүүкээс шууд дамжуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )
suuliin ueiin oron suuts iimerhuu l baidlaar barigdaj baigaa ene bol undesnii ayaul shuu mergejliin hyanaltiin humuus ee