Монголын залуучуудын холбоо МЭДЭГДЭЛ гаргав

Админ | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

100 жилийн түүхт Монголын Залуучуудын Холбоо (МЗХ) нь 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр VI Их хурлаа зохион байгуулж, МЗХ-ны Ерөнхийлөгчөөр О.Гэрэлт-Одыг сонгож, А.Мөнхбатыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

МЗХ-ны Ерөнхийлөгч асан А.Мөнхбат нь 1977 онд төрсөн өдгөө 43 настай энэхүү албан тушаалыг хаших нас нь гурван жилээр хэтэрсэн. 2013 онд МЗХ-ны Ерөнхийлөгч гэх албан тушаалд томилогдсон бөгөөд 2015 онд нэг удаа улиран сонгогдож өнөөдрийг хүртэл ажилласан байна.  А.Мөнхбат нь МЗХ-ны Үндсэн дүрмийн дагуу 2019 оны гуравдугаар сард VI Их хурлыг хуралдуулж, ажлаа өгөх ёстой байсан боловч хувийн эрх ашгийн үүднээс хурлыг хуралдуулалгүй 1 жил 2 сар өнгөрчээ.
 

МЗХ нь шашин, улс төрөөс ангид байх дүрмийн зохицуулалттай. Гэвч А.Мөнхбат нь 2016 оноос хойш зөвхөн улс төр болон шашны үйл хэрэгт залуучуудын байгууллагыг ашигласаар ирсэн. Үүний жишээ нь: 2016 оны улс төрийн сонгуульд Иргэний хөдөлгөөний намыг удирдан МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын залуучуудын төлөөллийг тус намаас нэр дэвшүүлсэн. Мөн Гүйцэтгэх хороо болон салбар холбоодын гишүүдийг Алтан дээд үнэний аялгуу гэх шатны үзэл сурталд суралцахыг, оролцохыг шаардсан байдаг. Мөн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг дүрмийн бусаар үүрэгт ажлаас чөлөөлсөн зэрэг гомдлууд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн тэргүүн нараас МЗХ-ны Хариуцлагын хороонд хандсаар ирсэн байна.

Дээрх шалтгаануудыг үндэслэн V Их хурлаас сонгогдсон МЗХ-ны хяналтын дээд байгууллага болох Хариуцлагын хороо нь Үндсэн дүрмийн дагуу хуралдан шийдвэр гаргаж, VI Их хурлыг зарлан хуралдуулсан байна. Гэвч А.Мөнхбат болон түүний удирдлага дор ажиллаж байсан МЗХ-г төлөөлөх эрхгүй хүмүүс 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр УБЕГ-ын Улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болсон, анхнаасаа хууль бусаар авсан тамгыг ашиглан төрийн болон хуулийн байгууллагуудад бичиг явуулж шинээр сонгогдсон удирдлагуудын ажлыг хийлгэхгүй саад учруулж байгаа нь зүйд нийцэхгүй юм.

Энэ мэт аргаар цаг хожин өөрсдийн хийсэн хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулах зорилгоор архивын бичиг баримтуудаа зөөж устгасаар байгааг эх сурвалж мэдээллээ.

Иймд МЗХ-ны удирдлагуудын зүгээс Монгол Улсад хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, албан байгууллагуудад анхааруулж, дараах мэдэгдлийг гаргасан байна.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.76.155) 2025 оны 03 сарын 13

сүүлийн үеийн залуучууд айлгүй болсон.

1  |  0
Zovhin(202.126.89.175) 2025 оны 03 сарын 13

Ene holboo ene dsgz hoeriig hen toodgiin...

1  |  0
zocin(174.91.95.226) 2025 оны 03 сарын 13

Тэр сонгино хайрхан дүүрэгт олон улсын тоймч Шагдарсүрэнгийн Гантулгыг хорлож санал хулгайлахаар МАНАН-гийн дэвшүүлсэн нэгч сурталчилгаа хийгээгүй адил нэрт зомби Шагдарсүрэнгийн Гантулгын эсрэг жагсаалд Монгол түмнээрээ Сүхбаатарын талбайд нэгдэцгээе !!!

1  |  0
Z(202.9.46.137) 2025 оны 03 сарын 13

Наад Мөнхбат чинь шоронд орох хулгайч шүү

1  |  0
Top