Улсын их дэлгүүр (УИД)-т гарсан галын асуудлаар өнөөдөр /2020.06.08/ Нийслэлийн онцгой байдлын газар (НОБГ)-аас мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан "Улсын их дэлгүүрийн зургадугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 16.48 цагт ОБЕГ-т ирсэн бөгөөд дуудлагын дагуу 16.50 цагт объект дээр очиход дээврийн хэсэгт гал тархсан байсан. Амарч байгаа бүрэлдэхүүнийг дуудаж, нэмэлт хүч дайчлан, найман ангийн 96 алба хаагч гал унтраалаа. 17:30 цагт галын тархалтыг зогсоож, 21.30 цагт галыг бүрэн унтраасан. Утаанд боогдсон долоон хүний амь насыг авран, хамгаалсан.
Галын шалтгааныг тодруулахаар нийслэл болон Чингэлтэй дүүргээс галын шинжээчид томилогдон ажиллаж байгаа. Галын дүгнэлт хамгийн багадаа 14 хоногийн дараа гарна.
УИД-ийн зургаадугаар давхрыг ашиглах боломжгүй болсон. Тавдугаар давхрын нэлээд хэсэгт ус нэвчсэн. 1-4 дүгээр давхар галд өртөөгүй, ус нэвчээгүй ч утаа бүх давхрыг хамарсан. Хохирлын хэмжээг урьдчилан хэлэх боломжгүй ч их хэмжээний хохирол гарах байх.
Гал унтраах хөөс ашиглах зориулалт гэж бий. Битүү орчинд үүссэн галыг хөөсөөр унтраадаг. Харин ил буюу дээвэр дээр гарсан галыг хөөсөөр унтраадаггүй. УИД-т гарсан галын хувьд усны нөөцийн хомсдолгүй байсан. Гал унтраах машин нь 4, 8, 10 тонн усны агууламжтай байдаг. Удаан үргэлжилсэн гал дээр усны дутагдалд ордог. Их дэлгүүрийн ойролцоо галын гидрант байгаагүй. Тус газарт гал гарсантай холбоотойгоор цахилгаан бүрэн салгасан тул дотуур усан хангамж муу байсан.
Онцгой байдлын газарт нисдэг тэрэг шаардлагатай байгааг жил бүр уламжилдаг. Ирэх жилээс Франц улсаас нисдэг тэрэг авахаар яригдаж байгаа.
УИД-ийн барилгыг шинэчлэхдээ хуучин барилга дээр өргөтгөл хийж, хөөсөөр дулаалсан байсан тул хурдан хугацаанд гал тархсан. Жил бүрийн хавар болон намар хоёр удаа шалгалт явуулж, холбогдох шаардлагыг хүргүүлдэг. Ганцхан Улсын их дэлгүүр гэлтгүй ихэнх барилга цахилгааны аюулгүй байдлын, орц гарц, оролтын зам, барилгын үндсэн хийцтэй холбоотой зөрчил ихэвчлэн гардаг. Ингээд албан шаардлага хүргүүлдэг, 70 хувьтай биелэгддэг" гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )
odoo boltol nisdeg teregg i bgaamu.nguu hvrelsvh tom yum yariad b.san yasan...galiinhniig haraad uruvduj b.laaadaa
Манайх бугд хоосон дулаалга дарханы минжийн парктаун гаднаасаа хоос1 мм тор замаска болоо бур газраасаа тамхий хаяахад л дурэлзэнэ шалгач ядаж 2 давхар хуртэл нь плитадвал хамгаалах болуу
3 жилиийн өмнө Лондон хотын 24 давхар Grenfell Tower шатсанаас болж хөөсөн дулаалгыг хориглосон. Англи улс унтрааж чадаагүй. Олон хүн нас барсан.
Mgl gal untraagchdaa talarhaj bna ... shatsana zuv ... mungu olj bval boloo gesen uilchelgee muutai harthaanii soelgui ulsd\nhatuu Shan ugsun bna zuv hohnee hotiin tuvd bdag mgl iin nuuriig haruuldag bj ene ih delguur hamgiin turuund uilchelgee nii soeltoi bh heregtei baraag.n avj bhad haylalzaj dolilzood avsan baraag shidej ugnu muu durak .d uilchlegchdee shn harthaj chadadgui dampuurval tna ... hohnee hohnee