Эрдэмтэд Мексикийн пирамидын үүслийг тайлбарлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

 

Мексикийн Антропологи, түүхийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд орчин цагийн Төв Америкийн газар нутагт суурьшсан Мезоамерикийн уугуул иргэд ямар учраас пирамидууд босгосон шалтгааныг тайлбарлажээ.

Эрдэмтэд Мексикийн газар нутагт олдсон Испанийн түрэмгийллээс өмнөх үед хамаарах эдгээр соёл, түүхийн дурсгалыг судалсны үндсэн дээр эдгээр пирамид нь уулсын ариун дагшин хувилбарууд байсан гэсэн таамаг дэвшүүлжээ. Тэдний үзэж буйгаар, эрт цагийн хүмүүс галт уул зэрэг пирамид хэлбэртэй байгалийн тогтцыг ийм аргаар дуурайлган бүтээдэг байжээ. Испанийн өмнөх үеийн Мезоамерикийн уугуул иргэд байгалийн тогтцыг дуурайлган бүтээхээс гадна эдгээр объектыг сүншиглэж, нууцлаг утга учрыг оршоохыг эрмэлзэж байсан гэж тэд үзэж байна. Тиймээс ч пирамидууд нь эртний хот, суурингуудын төв болж байсан аж. Археологичдын ярьснаар, пирамид хэлбэр нь өндөр байгууламж барих үйл явцыг хөнгөвчилж байжээ.

Мезоамерик нь Мексикийн төвөөс Хондурас, Никарагуа хүртэлх газар нутгийг хамарсан түүх, соёлын бүс нутаг юм. Мезоамерикийн соёлын архитектур нь баян бөгөөд оньсон хэв маяг, загвараараа онцгойрдог. Энэ бүсийн хамгийн алдартай байгууламжийн нэг нь маяачуудын Чичен-Ица эртний хот /Мексик/-од сүндэрлэсэн Кукулкан пирамид юм. Энэ нь ертөнцийн долоон гайхамшгийн нэг билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Emujin Erdenebat(202.9.46.247) 2024 оны 04 сарын 11

Энэ үнэхээр гоё би эндээс дандаа мэдэхгүй зүйлсээ мэддэг ийм гоё мэдээлэл оруулдагт баярлалаа

5  |  0
Ойлгогдохгүй утгабур(66.181.189.151) 2024 оны 04 сарын 11

Мой

6  |  4
gana(193.36.225.147) 2024 оны 04 сарын 11

shal hudlaa tailbar bna

6  |  4
Top