Дэлхийн 30 улсаас 8498 иргэнээ эх оронд нь авчраад байна

2020 оны 05 сарын 26

Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 30 улс орноос 8498 иргэнээ эх оронд нь авчраад байна. Үүнээс 3488 иргэнийг агаарын замаар буюу 18 удаагийн тусгай үүргийн нислэгээр авчирсан бол 5010 иргэнийг газраар авчирчээ.

Тус үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн байгууллагуудын нийт 900 гаруй алба хаагч ажиллаж байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэдээ татан авсан байдлыг гадаад улс орнуудтай харьцуулбал Холбооны Бүгд Найрамдах Герман улсын ард хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Шилжүүлэн авчирсан иргэдийн тоог тухайн улс орны хүн амын тоотой харьцуулсан байдлаар харвал

Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн  1248 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 790 нь нийслэлийн эмнэлэг, зочид буудал болон амралтын газар, үлдсэн 485 хүн орон нутагт тусгаарлагдаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(151.18.159.120) 2020 оны 05 сарын 30

Өөрсдөө хүсэлтээ өгөөд, мөнгөө төлөөд ирсэн иргэд шүү дээ. Авчирчээ биш, хилээр оруулжээ гээч. Үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу эх орондоо орох бүрэн эрхийг нь хасч хаад , авчирлаа гээд байх юм. Нэг бодлын ядуу улсын иргэд болж төрсөндөө харамсалтай шүү үнэндээ. Монголд нээрээ баячуулын хороолол гэгддэг Зайсан Сингапур улсын бүр захын захын хороололоос ч дор шүү.

6  |  0
Top