ШЕНГЕНИЙ бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгав

2020 оны 05 сарын 26

Европын Комиссоос Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн бөгөөд дор дурдсан иргэд энэхүү хязгаарлалтаас чөлөөлөгдөх ажээ.
 


 

  • Европын Холбооны гишүүн орон, Шенгений бүсийн улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд;
     
  • Урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд;
     
  • Европын Холбооны бусад хууль тогтоомжийн дагуу тус бүс нутагт оршин суух зөвшөөрөлтэй иргэн;
     

Түүнчлэн ажлын зайлшгүй шаардлага болон хүндэтгэн үзэх шалтгаантай дараах иргэдийг мөн адил хязгаарлалтаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Үүнд,
 

  • Эрүүл мэндийн салбарын ажилтан, судлаач, өндөр настан, түүний асран хамгаалагч;
     
  • Хилийн боомтын албан хаагч;
     
  • Шаардлагатай тохиолдолд бараа тээвэрлэж буй болон бусад тээврийн ажилтан, тус тус багтана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top