КОВИД-19 | Бразилд нөхцөл байдал хүнд байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Бразил улс коронавирусний халдварын тохиолдлын тоогоороо АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж эхэлсэн билээ. Тус улсад нийт 363618 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр тус улсад хоногт 15813 шинэ тохиолдол бүртгэгдэж, 653 хүн нас барсан байна. Нийт нас баралтын тоо өнөөдрийн /2020.05.25/ байдлаар 22716 болоод байгаа юм.

Бразилд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг Америк руу оруулахгүй байх хязгаарлалт тавьжээ. Цагаан ордноос “Ерөнхийлөгч улс орноо хамгаалах үүднээс энэхүү шийдвэрийг гаргалаа. Хязгаарлалтын арга хэмжээ тус болно гэж найдаж байна” гэв.

Гэхдээ хязгаарлалтын арга хэмжээ АНУ болон Бразилын хоорондын худалдаанд нөлөөлөхгүй аж.

Top