Их аварга Хакүхо эх орондоо 15 мянган амны хаалт илгээлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо өнгөрсөн Хаврын тэмцээний түрүү бөхийн шагналаараа 15 мянган ширхэг амны хаалт худалдан авч, Монголдоо илгээсэн байна.
 


Энэ талаар Woovoo компанийн захирал Х.Эрдэнэбаяр олон нийтийн сүлжээгээр “Өглөөний кофе уунгаа өөдрөг мэдээ сонсох сайхан шүү дээ. Өнөөдөр тийм нэгэн сайхан өглөө байлаа. Өнгөрсөн гуравдугаар сарын тэмцээнд сүмо бөхийн дээд зиндаанд 44 дэх түрүүгээ авч, Японы үндэсний спорт сүмо бөхийн түүхийн шинэ дээд амжилтыг тогтоосон шагналаасаа их аварга Хакүхо дүү Японы амны хаалтын компанид 15 мянган ширхэг маск захиалсан нь өнөөдөр ирсэн бөгөөд далайд дусал нэмэр хэмээн Монгол эх орон луугаа илгээж буйгаа, надаар дайж буйгаа хэллээ. Токио - Улаанбаатар эхний онгоцоор сэтгэлийн бэлгийг нь аваад очно. Санаа зөв бол заяа зөв гэдгээр монголчуудынхаа өмнөөс спортын өндөр амжилт хүсэхээс гадна эрүүл мэнд инээмсэглэлийг хамтад нь хүслээ. Хакүхо дүүгийн хэн нэгэнд заавал хэлж алдаршилгүй олон сайхан зүйлсийг эх орон луугаа чиглүүлэн хийж байгааг нь харах сайхан. Өнгөрсөн жил нэг таарахад Монголын тайз дэлгэцийн урлагийн 20 алдартныг Япон орноор 7 хоног хувийн зардлаараа “Мөрөөдлийн аялал” нэртэй аялал зохион байгуулж буйтай нь таарсан. Нэг онгоцоор буцсан МУАЖ Д.Мэндбаяр, Г.Мягмарнаран, П.Цэрэндагва тэргүүтэй ахмадууд “За ёстой сайхан юм үзэж явна тэтгэврийн бидэнд ингэж сэтгэл гаргадаг мөн сайхан аа” гээд л бахдаж суусан. Хакүхо дүү зөвхөн ахмадууд гэхгүй залууст ч их л эерэг ханддагийн бас нэгэн жишээ нь манай World Plus, М+ төслүүдийг чин сэтгэлээсээ дэмжиж ажилладаг. Би тогтож тэвэрч үнсэж бусад шиг хайртай дуртай гэж хэлдэггүй ч дотроо ихэд баярлаж хүндлэн зүрхнийхээ нэг буланд хадгалчихсан л яваа. Сайхан Монгол залуус эх орныхоо төлөө сэтгэл гарган хичээсээр гэрэлтэй сайхан ирээдүй ирнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Өнөөдрөөс илүү маргаашийн төлөө” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 01

Баярлалаа аварга маань Монголдоо өгөх үедээ өгсөөр л ирсэн сайхан хүн дээ атаархсан хужаа хурлийзууд дэмий чалчих юм 1 маск ч хандивлаагүй байж.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 01

Баярлалаа аварга маань Монголдоо өгөх үедээ өгсөөр л ирсэн сайхан хүн дээ атаархсан хужаа хурлийзууд дэмий чалчих юм 1 маск ч хандивлаагүй байж.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 01

Баярлалаа аварга маань Монголдоо өгөх үедээ өгсөөр л ирсэн сайхан хүн дээ атаархсан хужаа хурлийзууд дэмий чалчих юм 1 маск ч хандивлаагүй байж.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 01

Баярлалаа аварга маань Монголдоо өгөх үедээ өгсөөр л ирсэн сайхан хүн дээ атаархсан хужаа хурлийзууд дэмий чалчих юм 1 маск ч хандивлаагүй байж.

0  |  0
Бие хамгаалагч(182.160.34.119) 2020 оны 05 сарын 01

Арай ч дээ доромжилж байгаа юм уу. Чамайг хэдэн удаа түрүүлж, аль зэрэг шагналуудыг авч байсныг чинь монголчууд мэднэ шүү дээ. Энэ эх оронд төрж өдий зэрэгт хүрээд ийм зүйл өгч байх гэж дээ. Хүн хөрөнгөжих тусмаа харамч болох юмаа.

0  |  0
Иргэн(122.201.22.210) 2020 оны 05 сарын 01

Баярлалаа сэтгэл хэзээ эх орондоо амжилт хүсье

0  |  0
зочин(103.26.194.7) 2020 оны 05 сарын 01

Баярлалаа

0  |  0
Jiji(182.160.35.137) 2020 оны 05 сарын 01

Zahin naimaa hiideg hunii l ogdog zuul terbumtan hun iim ym ogood ch yadagin

0  |  0
Tuyana(188.155.210.90) 2020 оны 05 сарын 01

15 000 amnii xaalt yu ch bish, esvel 15 saya gesniig ni aldaad medeelchviu????

0  |  0
үүү(203.91.117.8) 2020 оны 05 сарын 01

МОНГОЛЫН ХАРЬЯАТ БИШ БОЛСОН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЧИНЬ ХАРЬЦУУЛАХ ЮМ БОЛ НААДАХ ЧИНЬ ЮУ Ч БИШ

0  |  0
баярлалаа(202.9.46.112) 2020 оны 04 сарын 30

Хөөрхөн юм бэ аварга маань

1  |  0
Иргэн(150.129.141.29) 2020 оны 04 сарын 30

Эх орон?????\nЗа хэрэггуй дээ.

0  |  0
Иргэн(182.160.34.144) 2020 оны 04 сарын 30

Аваргадаа баярлалаа. Эрууул. Энхийг хусье

1  |  0
Top