"Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон шүүгчдийг шүүнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Харин энэ сарын 09-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх зургаан шүүгч болон Б.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон билээ. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр тэдний гэм буруугийн шүүх хурлыг товлосон байдаг.

Тэгвэл "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон нэр бүхий шүүгч нарыг шүүх хурал маргааш /2020.03.19/ болно. Шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхлэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top