Д.НОМИН-ЭРДЭНЭ Шатрын дээд цол Их мастерын болзол хангажээ

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Ц.Энхтүвшин . "Таван цагариг"

Монголын шатрын түүх өнөөдөр нэгэн гайхамшигт амжилтаар зузаарлаа. Оюун ухаанаараа монголчууд дэлхийн аль үндэстнээс дутахгүй гэдгийг манай оюун ухааны тамирчид харуулдаг. Монголын шатарчдын дундаас ч шатрын эрэгтэй, эмэгтэй Их мастер цөөнгүй төрснийг та бид мэднэ.

Тэгвэл шатарчин охин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ шатрын ертөнцийн хамгийн том цол Их мастерын болзлыг биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болсон нь онцгой юм.

Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар нүүж сурсан бөгөөд зургаан настайгаасаа эхлэн тэмцээнд оролцож эхэлжээ.

10 настайдаа Өсвөрийн дэлхийн аварга болж, 14 настай Олон Улсын мастер, Эмэгтэйчүүдийн Их мастер цолуудыг хүртэж, энэ цол хамгийн залуудаа хүрсэн Монголын эмэгтэй шатарчин болсон билээ.
 


Тэгвэл өнөөдөр дөнгөж 19-хөн настайдаа Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын хамгийн дээд цолд хүрлээ, үнэхээр гайхамшигтай!

Эмэгтэй шатарчдаас Их мастер цолыг анх ЗХУ-ын домогт шатарчин Нона Гаприндашвили 1978 онд хүртэж байсан бөгөөд өнөөг хүртэл Унгарын алдарт эгч дүү шатарчин Сюзан болон Юдит Полгар, ЗХУ-ын Майя Чибурданизе гэх мэт ердөө 37-хон эмэгтэй шатарчин энэ эрхэм дээд цолд хүрч байжээ.

Дашрамд шатрын ертөнцийн цол, зэргийг эрэмбээр нь сануулахад:

-Их мастер

-Олон Улсын Мастер

-ФИДЕ мастер

-Дэд мастер

-Эмэгтэйчүүдийн Их мастер

-Эмэгтэйчүүдийн Олон Улсын Мастер

-Эмэгтэйчүүдийн ФИДЕ мастер

-Эмэгтэй дэд мастер

Монголын шатарчдаас төрсөн Их мастерууд:
 

  • Их мастер 

Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, С.Билгүүн
 

  • Эмэгтэй Их мастер:

Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул, Ү.Үүрийнтуяа, Б.Амина

Олон Улсын Шатрын Холбоо ( ФИДЕ)-ны гишүүн 200 шахам орноос хамгийн олон Их мастертай нь ОХУ -255, АНУ-101, БНХАУ-48 эхний гуравт бичигддэг бөгөөд манай Монгол таван их мастертай 57-д бичигдэх ажээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.109.140) 2019 оны 09 сарын 18

баяр хүргэе !

0  |  0
үшу(27.123.214.2) 2019 оны 09 сарын 17

Пөөх, мундаг юм аа

0  |  0
Зочин(64.119.27.80) 2019 оны 09 сарын 17

Мундаг шүү Монголчууд эрт үеэсээ оюуны их бядтай ард түмэн шүү дээ.

1  |  0
Хүүш(66.181.177.30) 2019 оны 09 сарын 16

Аль клубд явдаг байсан юм бол?

0  |  0
, ochin(202.126.89.203) 2019 оны 09 сарын 16

0  |  0
зочин(64.119.22.123) 2019 оны 09 сарын 16

Баяр хүргэе.Амжилт.

0  |  0
зочин(64.119.22.123) 2019 оны 09 сарын 16

Баяр хүргэе.Амжилт.

1  |  0
Зочин(64.119.24.81) 2019 оны 09 сарын 16

Халуун баяр хүргэе !

1  |  0
Zochin(213.61.242.164) 2019 оны 09 сарын 16

Tegeed eregtei ih masteriin bolzol hangasan uym bna gej oilgoloo,zov uu tamini ee

0  |  0
О.Сангаа(202.9.43.172) 2019 оны 09 сарын 16

ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТАЙ БАЯР ХҮРГЭЬ.

1  |  0
Khanda,(USA)(172.58.190.151) 2019 оны 09 сарын 16

Баяр хүргье. Бахархалтай яа.

1  |  0
Khanda,(USA)(172.58.190.151) 2019 оны 09 сарын 16

Баяр хүргье. Бахархалтай яа.

1  |  0
Монгол(103.229.120.156) 2019 оны 09 сарын 16

Аз жаргалын дээдийг хусие

1  |  0
eej(139.5.217.106) 2019 оны 09 сарын 16

yostoi ih amniltiin deediig husy!

1  |  0
хаха(66.181.161.68) 2019 оны 09 сарын 16

үл дутахгүй гэдэг чинь дутна гэсэн үг ш дээ. сэтгүүлчээ!!!

0  |  2
Top