Даам: М.ХИШИГБАЯР дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

Хэдхэн сарын өмнө Узбекистанд болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан спортын мастер Мижгээгийн ХИШИГБАЯР ээлжит амжилтаа гаргаж, дэлхийн аварга боллоо. Тодруулбал, наймдугаар сарын 21-31-нд Польш улсын Закопане хотод зохиогдсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д аваргалжээ. Гурав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн тэрбээр 4 хожиж, 3 тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар аваргалсан аж. Үндсэн төрөлдөө аваргалсан манай тамирчин рапид төрлөөс мөн хүрэл медаль хүртсэн байна. 

М.Хишигбаяр нь даам, шатрын спортоор аль алинаар нь спортын мастер цол хүртсэн Монголдоо цорын ганц тамирчин бөгөөд даамын УАШТ-ээс 3 алт (1990, 1991, 2005), 1 мөнгө (2006), 2 хүрэл (2004, 2013) медаль хүртэж, 2005 онд Италид болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож байв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төгс(66.181.189.145) 2025 оны 03 сарын 13

Бахархал!

1  |  0
R.Enkhtuya(66.181.178.136) 2025 оны 03 сарын 13

Hishigbayr h/ch daa bayr hurgey bie n sain bizdee

1  |  0
Zochin(49.0.147.21) 2025 оны 03 сарын 13

zgr l hun bsan yagaad iim boloo ve

2  |  0
Зочин(139.5.218.49) 2025 оны 03 сарын 13

Хишгээ эгчдээ баяр хүргэе!!! Биe нь зүгээр үү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээн гэх юм

1  |  0
Агваандандар(202.9.42.99) 2025 оны 03 сарын 13

Одоо тэгээд хөгжлийн бэрхшээлтэй юм уу. Харахад зүгээр л юм шиг харагдах юм.

1  |  1
Close menu