Монгол Улс Тэмээн уралдааны холбоог үүсгэн байгуулагч орны нэг боллоо

2019 оны 08 сарын 07

Азийн тэмээн уралдааны холбоог үүсгэн байгуулах анхдугаар хурал Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд болжээ. 

Тус хуралд Азийн 12 улсын төлөөлөл оролцсон бөгөөд Азийн тэмээн уралдааны удирдах дээд байгууллагыг үүсгэн байгуулжээ. Монгол Улсаас Монголын тэмээн соёл, уралдааны холбооны ерөнхийлөгч Р.Сэддорж, дэд ерөнхийлөгч Б.Чандмань нар хуралд оролцож, Б.Чандмань тус холбооны удирдлагын багт ажиллах Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна. 

Монголын тэмээн уралдааны холбооны төлөөлөгчид Абу Дабигийн Шейх Султан бин Хамдан Эль Нахьянтай албан уулзалт хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цаашдын олон ажил, ялангуяа хоёр бөхтэй тэмээг хамгаалах, уралдааныг өргөн цар хүрээтэй зохион байгуулах зэрэгт хамтран ажиллахаар болжээ. 

Олон улсын тэмээний уралдааны холбоо нь 2018 онд Саудын Араб улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улс үүсгэн байгуулагч 14 улсын нэг болсон юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top