Европт хэт халалт болж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Европын орнуудад хэт халалт болж, зарим улсад агаарын температур 40 хэмээс дээш гарч халж байна.

Энэ долоо хоногийн сүүл хүртэл Мадридад +41 градус, Парис, Берлин, Ромд +36-38 градус халах төлөвтэй байна. Хэт халалт энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх гэнэ.

Цаг уурчдын мэдээлж буйгаар, Сахарын цөлийн халуун салхи Европ тивд халуун агаарын урсгалыг авчирсан аж. Франц улс аюулын “улбар шар” өнгийн дохио асаагаад байгаа бол испанийн цаг уурч хэт халалтыг “тамын халуун” гэж тодорхойлжээ.

Хэт халалт хүүхэд, өндөр настнууд болон дархлаа сул хүмүүст онцгой аюултай гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Францын цаг уурчид энэ баасан гарагт агаарын температур дээд хэмжээнд буюу +45 градуст хүрнэ гэж мэдээлж байгаа бол мөн ийм үзэгдэл Австри, Герман, Швейцарт болно гэж мэдээлжээ.

Нэн шинэ үеийн түүхэнд хэт халалт Франц улсад 2003 онд бүртгэгдэж байжээ. Хоёр сар үргэлжилсэн халуунаас болж 15 мянган хүн амиа алдсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top