Англи хэл сурна гэдэг нь үргэлж сургууль дотор ширээний ард суун эргэлзээтэй дүрэм үзнэ гэсэн үг биш юм. Сургуулиас гадна англи хэлээ сайжруулах сонирхолтой маш арга олон байдаг. Ингээд та бүхэндээ англи хэл сурахад туслах хамгийн шилдэг 8 апп-г танилцуулж байна. Та эдгээр апп-г Play store болон Apple store-оос үнэгүй татаж авах боломжтой юм. Татаж аваад өдөр бүрийн 20 минутыг өөртөө зарцуулаарай. Танд амжилт хүсье.
BABBEL
Энэхүү апп-г ашиглахад маш хялбар бөгөөд Babbel-ийн гол давуу тал нь хамгийн чухал үгнүүдийг эхэлж санал болгодгоороо таны хэлний мэдлэгт үр дүн авчирна. Үг цээжлэх шинэ үг сурахад маш хэрэгтэй.
MEMRISE
Хүн бүхэнд өөрийн гэсэн сурах өвөрмөц арга барил бий. Харин энэхүү апп нь үгийг зургаар тайлбарлахаас гадна маш хөгжилтэй байдлаар заах тул нэг төрлийн тоглоом тоглонгоо хэл сурах боломжийг санал болгодог. Нэг сонирхолтой баримт бол хэрэглэгчид энэхүү апп-г бүтээсэн бөгөөд таньтай адилхан Англи хэл сурч байгаа бусад хүмүүс хэрхэн үг цээжилдгийг мэдэж авах боломжтой юм.
BUSUU
Тоглоом тоглох замаар өөрийн үгийн баялгийг дээшлүүлэх боломжтой бөгөөд Busuu нь танд өдөр тутам 10 минутын хичээл санал болгох бөгөөд идэвхтэй хичээлээ хийгээд байвал хэлний төвшинг тодорхойлсон сертификат олгодгоороо давуу талтай.
DUOLINGO
Франц, Португал, Орос, Итали, Голланд, Испани, олон хэлнээс Англи хэлийг заах болно. Duolingo-ийг өдөрт хорин минутын турш хэрэглэж англи хэлээр ярьж эхлэх, англи хэлээрх өгүүллийг уншиж, зарим англи хэлний үндсэн өгүүлбэрийг маш бага хугацаанд сонсох боломжтой. Өдөрт арав хорин минутын турш англи хэлний энэ аппликэшн дээр та 3 сар орчмын хугацаанд бүх хичээлийг дуусгах боломжтой.
AWABE
Нийт 4000 гаруй үг хэллэг, үгсийн санг сурахад тусалдаг програм. Орчуулга, аудио болон видео хичээлүүд, хэл сурах тоглоомууд зэргийг санал болгодог. Энэ аппликэшнг татсанаар та интернетгүй орчинд ч өдөр бүр ярих сонсох, цээжлэх чадварыг эзэмших болно.
ROSETTA STONE
Магадгүй хэл сурахад орчин байхгүй дээр нь дуудлага минь цэвэрхэн биш гэж санаа зовдог хэн нэгэнд энэхүү аппликэшн туслах болно. Таны дуудлагыг засаж мөн шинэ үгнүүд цээжлэхэд хэрэг болох "Rosetta Stone"-г үнэ төлбөргүй татаж авч өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.
HELLO ENGLISH
Энэ нь англи хэлний хувьд шинэ, шинэлэг боловсролын програм юм. Бүх өгүүлбэр, өгүүлбэрийг аудио хэлбэрээр үзүүлнэ. Сургалтын үр дүн нь гол төлөв ойлголт, харилцан ойлголцолоор дамжуулан суралцах чадварыг үндэслэж, дүрмийн болон үгсийн санааг онцгой аргаар сурахад үндэслэдэг. Та хаана ч, хүссэн үедээ интернет холболт шаардагдахгүйгээр ашиглах боломжтой.
Сэтгэгдэл ( 10 )
Яаж орох вэ
Үнэн муухай нэг үсэг нь байнга давтагдаж байна!!!!
Үнэн муухай нэг үсэг нь байнга давтагдаж байна!!!!
Үнэн муухай нэг үсэг нь байнга давтагдаж байна!!!!
Good
Good
Маш гоё юм бна бллаа
Маш гоё юм бна баярлалаа
Маш гоё юм бна баярлалаа
Муухай апп