” Энержи Ресурс” компани дэлхийд зиндаархаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хамгийн анхны Монгол компани “Mongolian Mining Corp” буюу Энержи Ресурс компани “Ухаа худаг” коксжих нүүрсний ордынхоо дэргэдэх “Баруун наран” коксжих нүүрсний ордыг QGX компаниас худалдаж авсан тухай үйл явдлыг гадаадын томоохон хэвлэлүүдэд бичиж байна. 

Dow Jones Newswires: "
Энержи Ресурс" компани дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо
Ройтэрс" MMC Ордыг авснаар нүүрсний нөөц 68 хувиар нэмэгдэнэ

China Daily,  Hong Kong: “Моngolian Mining”  “QGX”-ын нүүрсний уурхайг авна
www.businessweek.com: “Mongolian Mining” “Kerry”-ийн нүүрсний ордыг 465 сая ам.доллараар авлаа.  

Монголын үндэсний томоохон нүүрс экспортлогч Mongolian Mining Corp 464.5 сая ам.доллараар Монгол дахь Баруун Нарангийн ордыг авахаар “Kerry Holdings”-ын салбар компанитай тохиролцжээ. “Mongolian Mining” ордыг эзэмшигч салбар компани болох “QGX Holdings”  компанид 379.5 сая ам.долларыг бэлнээр, 85 сая ам.долларыг хувьцаанд шилжих эрх бүхий бондоор төлнө гэж тус компанийн төлөөлөл өнөөдөр мэдэгдлээ гэх мэтээр дэлхийн хэвлэлүүд Энержи Ресурс компанийн талаар бичиж байна. Энержи Ресурсын нэгж хувьцаа Хонконгийн бирж дээр өчигдөр 2 хувиар өсч, хаалтын үеэр 9.28 хонконг долларт хүрчээ. Өнгөрөгч онд тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс 750 сая доллар босгосон. Ямартай ч Монголын уул уурхайн компаниуд дэлхийн зиндаанд үнэлэгдэж, дэлхийн томоохон хэвлэлүүдийн анхаарлын төвд очсоныг энэхүү үйл явдал гэрчилж байна.

 

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал





Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top