Айлчлалтай холбоотойгоор зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана

2019 оны 03 сарын 25

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Айлчлалын үеэр Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлах тул иргэдийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, Замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.  

Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь Тээврийн цагдаагийн алба болон Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудас, нүүр номоор цаг тухайд нь мэдээлж ажиллах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top