Германы виз мэдүүлгийн төв нээгдэнэ

2019 оны 03 сарын 19

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болно. Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн хувьд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдын адил хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг ХБНГУ-ын ЭСЯ-ны https://ulan-bator.diplo.de/ цахим хуудаснаас авах боломжтой.

Виз мэдүүлгийн төвийн байрлал: DHL төвийн байр /Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210/-нд VFS Глобал компанийн виз мэдүүлгийн төв


ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
h(203.15.208.23) 2025 оны 03 сарын 13

Unuudur chin 19 biz de. tegeed yahaaraa 3 sariin 15aas murtluu ”avdag bolno” gej bicheed bga yum? avdag bolson gej bichihn zuv bish uu setguulche?

1  |  0
Top