ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Өнөөдөр 2019.03.19. Монгол эх оронд маань нар 06 цаг 57 минутад мандлаа.

Улаанбаатар хотод -2 хэмийн хүйтэн, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Энэ өдөр хойд хөрш ОХУ-д Шумбагчдын өдөр, Испани, Бельги, Италид Аавуудын өдөр тохиож байна. Харин Польшт Кашубаны нэгдлийн өдөр.

Өнөөдөр Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Хашбаатарын Цагаанбаатарын төрсөн өдөр. Тэрбээр 1984 оны энэ өдөр мэндэлсэн. Түүнчлэн өнөөдөр Их Монгол Улсын гурав дахь их хаан Гүюг (1206-1248)-ийн мэндэлсэн өдөр. Тэгвэл дэлхий дахинд, Оросын алдартай хөлбөмбөгчин Александр Кокорин, Туркийн нэрт сагсчин Хедо Туркоглу, Америкийн нэрт жүжигчин Брюс Уиллис нар төрсөн өдрөө тэмдэглэх учиртай.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлуудаас дурдахад, 1279 оны энэ өдөр Монголын эзэнт гүрэн Ямений тулаанд Хятадын Сонг гүрнийг буулган авчээ.  Тэгвэл 1921 оны энэ өдөр Ардын журамт цэргийн сурган боловсруулах газар байгуулагдсан байдаг. Тус газрыг “Улаан цэргийн улс төрийн ба сурган боловсруулах газар” гэж нэрлэж байсан бөгөөд Армид улс төрийн суртал ухуулга хийх үүрэг бүхий комиссар, улс төрийн орлогч нарыг бэлтгэн гаргадаг коммунист суртлын газар байжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1962 оны энэ өдөр бүх цаг үеийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн дуучин Боб Диланы "Боб Дилан" цомог худалдаанд гарч байв. 2004 оны энэ өдөр Балтийн тэнгист 1952 онд осолдсон Оросын "Миг-15" онгоцыг Шведийн "ДС-3" онгоц буудан сөнөөсөн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. 2011 оны энэ өдөр Ливийн удирдагч Муаммар Каддафигийн арми Бенгази орчимд Францын нисэх хүчинд ялагдсаны дараа Ливи дэх цэргийн ажиллагаа эхлэв. 2016 оны энэ өдөр Туркийн Истанбул хотын төв талбай болох Таксимын талбайд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч, таван хүн амиа алдан 36 хүн гэмтэж бэртсэн.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр охины ордныхон бүү бууж өг. Багахан зүйлийг том болгож хардаг зангаа орхихыг од эрхэс зөвлөжээ. Тэгвэл жинлүүрийнхэн зөн совингоо дагаж, харин хилэнцийнхэн ямар нэгэн шинэ зүйл хийх аж. Тэдэнд энэ өдөр тун таатай байх нь ээ. Учир нь хилэнцийнхэн хайр дурлалтай учирч магадгүй гэж өрнийн зурхайд буусан байна.

Өнөөдөр үс засуулвал жаргал ирнэ. Хонь, гахай жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд анхаарал болгоомжтой байгаарай. Энэ өдөр бизнес эхлэх, лус тахихад сайн. Харин газар хагалах, нохой авахаас татгалзаарай. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөр гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top