АНУ Боинг 737 MAX онгоц ашиглахаас түдгэлзлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Өнөөг хүртэл Боинг 737 MAX загварын онгоцыг үргэлжлүүлэн нисгэнэ хэмээн мэдэгдэж байсан АНУ лхагва гарагт /2019.03.13/ тус загварын онгоцнуудын ашиглалтыг зогсоох шийдвэр гаргажээ.

Энэ загварын онгоцыг ашиглахаас түдгэлзээд буй 40 орчим улс орнуудын эгнээнд Канад орсны дараа АНУ-ын иргэний нисэхийн холбооны газар хиймэл дагуулаас авсан мэдээллийг боловсруулж, Этиопт болсон ослын газраас ирүүлсэн шинэ баримтуудыг шинжилсний үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргажээ.

Гуравдугаар сарын 10-ны өдөр Этиопт болсон осол нь өнгөрсөн оны аравдугаар сард Индонез улсад гарсан, 189 хүний амийг авч одсон 737 MAX 8 онгоцны ослоос хойш таван сарын дотор болсон юм. Холбооны агентлаг мэдээллүүдийг шинжилсний дүнд тус хоёр осол ижил төстэй болохыг тогтоосон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хэдийгээр Боинг компани шаргуу ажиллаж байгаа ч ослын шалтгааныг олж, шийдвэрлэхээс нааш энэ загварын онгоцуудыг ашиглахгүй боллоо. Америкчууд болон бусад бүх хүний аюулгүй байдал тэргүүн зэргийн асуудал юм” гэжээ.

Боинг компанийн зүгээс 737 MAX загварын онгоцнууд нь аюулгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа хэдий ч АНУ-ын засгийн газрын шийдвэрийг дэмжиж хүлээн авсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Зочин(139.5.217.226) 2019 оны 03 сарын 14

Манайд багахан үнээр өгчихөөсэй.өндөрлөөд,тулк,амаржин мамаржинын чангалж нэмээд засаад авчихна ш дэ.

0  |  0
Top