МАН-ын Бага хурал хараахан эхлээгүй, гишүүд нь цугларч байна. Энэ удаагийн Бага хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын нэрийг тодруулна. Монгол Улсын Ерөнхий сайдад У. Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар нэр дэвшиж байгаа юм.
Энэ асуудлаар МАН-ын Бага хурлын зарим гишүүдийн байр суурийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Манай Бага хурлын гишүүд л шийднэ. У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа. Миний хувьд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нь илүүтэй харна. Монгол Улсаа яаж хөгжүүлэх үү, Засгийн газраа хэрхэн байгуулах уу, нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг яаж шийдвэрлэх үү гэдгийг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасан байна вэ гэдгийг нь харж байж сонголтоо хийнэ. У.Хүрэлсүхийг олон гишүүд маань дэмжиж байгаа. Бидэнд одоо алдах эрх байхгүй. Өнөөдөр бидэнд мэргэн сонголт хийх хариуцлагатай мөч ирээд байна.
МАН-ын Бага хурлын гишүүн Х.Ганхуяг
Би Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа, бид үүнд дүгнэлтээ хийж намын шинэчлэлийг эхлүүлэх цаг нь ирсэн. 2020 онд ард түмэн бидэнд үүнээс ч хатуу дүн тавина. Нам шинэчлэгдэж байж намын санхүүжилтийн асуудлыг шийдэх , ил тод болгох, мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. МАН-ыг зорьдог гишүүд аль нэг албан тушаалыг горилдог биш бодлого ярьдаг, бодлогоор улсаа хөгжүүлэх, гэрээ засаж, биеэ зассан хүмүүс энэ намд орж ирдэг байх, энэ өөрчлөлтийг хийхгүй бол оройтоно. Энэ өөрчлөлтийг илүү зоригтойгоор хийж, нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх зоригтой маналайлагчийг бид гаргаж ирэх ёстой.
Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл
МАН-ын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар албан ёсоор нэрээ дэвшүүлсэн байна. Миний хувьд хэнийг нь сонгохоо одоохондоо шийдээгүй байна. Асуулт асууж, саналаа хэлнэ.Миний тавьсан асуултад хэн нь хэрхэн хариулахаас сонголтоо хийнэ.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 30 )
Энэ дарваан хар Цогоо ичээсэй. Чи хужаа Энхболдоос дэд сайдын албан тушаал авсан үнэн биз дээ! одоо Хүрэлсүх ах гэж гүйх вий дээ ичмээр юм.
ХҮРЭЛСҮХ бол жинхэнэ МАНАН-гийн хүн .ЖЭНКО ,САЙХАНБИЛЭГ,С . ЭРДЭНЭ нарын далайсан сүх , цацсан хор юм гэж сүүлийн үед ойлгодог болсон ш дээ
Ene darvaan har uuriiguu yu gej bodood bgaa nuhur ve. Zailtsan yum.
MAN-YN BAAKHAN ERLIIZUUD KHURELSUKHIIN ESREG YUM BICHIJI DEE , YASAN OLON ERLIIZUUDTEY NAM BE DEE
МАН ТҮҮХЭН МӨХЛИЙН ҮЕДЭЭ ИРСЭН. ҮНЭХЭЭР ХЭТ АМБИЦТАЙ ХҮМҮҮС УИХ-Д ОЛНООР ОРСОН. ЗӨВ ШИЙДВЭР ГАРАХГҮЙ БАЙХАА. ХАГАРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ!
Их хурал уг нь Ерөнхий сайдаа дэвшүүлэх ёстой гэтэл хуулиас дээгүүр НАМ ын бага хурал гэж байгааг юу ч гэмээр юм . ХҮРЭЛСҮХ хамаагүй дээр МАНАНгаас салах боломж
Энэ бага хурал энэ ерөнхий сайдыг томилох сонгох ажил зайлашгүй шалтгаанаас урган үүсээд явагдаж байгаа үйл явдал биш. Урьдчилан төлөвлөсөн зохион байгуулалттай бүлэглэлийн тарьсан хэргээс болсон. У.Хүрэлсүх удирдан хятад манж загварын бузар ордны хуйвалдаан зохион байгуулж хэрэгжүүлсний мөр нь энэ. Та нар үзээрэй. Үхсний монголоороо байх. Хүрэлсүхийг дэмждэг хүмүүс монголдоо хайртай улсууд биш. Эдэн дотор төөрч яваа улсууд бий л байх. Гэвч ихэнх нь монголыг эвгүй байлгах гэсэн гадаадын гар хөлүүд шүү.
Энхтувшин, н.энхболд нар сул, бооронхий хуний гар хол болсон улсууд. Энэ овгодоос олигтой юм гарахгуй. Хурэлсух л ард тумний хуссэн оорчлолтийг хийж чадна.
Энхтүвшин дээр гэж бодож бна
Хүрэлсүхийг би үнэндээ ойлгодоггүй намаа шинэчлэнэ гэдэг нь зөв боловч Ерөнхийлөгч Баттулга шиг монгол ялна гэж худлаа шоудаад байх шиг санагддаг бидэнд ард түмнээ ялгасан эрлийз хужаагаар нь дууддаг ерөнхийлөгч ерөнхий сайд хэрэггүй ажил хийдэг 3-хан сая ард түмнийхээ төлөө хэнтэй ч зохицон ажиллаж чадах мөн улс орноо удирдан чиглүүлхэд нам харгалзахгүй чадал чадварыг нь үндэслэн ажиллаж чадах ерөнхий сайдтай болмоор бна
Нэг л их монгол ярьсан ерөнхийлөгчтэй болсон одоо бас нэг монгол ярьсан хүрэлсүх гэж ерөнхий сайдтай болохуу
Хүрэлсүх гэж худлаа чээжээ дэлдсэн эх оронч шүү дээ яг л Трампийг дуурайсан худлаа дүр эсгэгчид ерөнхийлөгчөөсөө авахуулаад энэ Хүрэлсүх эд нар бүгд нэг тэрэгний дугуйнууд
Hurelsuh ard tumen uls ornooso urvagui yum shu. Jinhene manlailagch demjij bn
hurelsuh
HURELSUH URWAGCH BIZ DEE
Зөв дөө ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИХ нь